Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт ирэх пүрэв гарагт буюу энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амарна. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа
-НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫН:
Нэгдүгээр улирлын амралт:
Бүх ангийн сурагчид XI сарын 3-9-нийг дуустал 1 долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт:
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт:
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног;
Зуны амралт:
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
-АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН:
Нэгдүгээр улирлын амралт:
Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног;
Хоёрдугаар улирлын амралт:
I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног,
VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;
Гуравдугаар улирлын дундуур:
Цагаан сарын амралт 1 долоо хоног;
Гуравдугаар улирлын амралт:
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ.
chuhal.mn