Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
2016 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29-30-нд баруун аймгуудын зарим газраар, 31-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.