Арванхоёрдугаар сарын 29 буюу ирэх пүрэв гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохионо. Эл өдөр уламжлал ёсоор бүх нийтээр амарна. Харин энэ сарын 30 буюу ирэх баасан гарагийн ажлыг өдрийг Засгийн газраас 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсэн. Учир нь томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор, ийн шилжүүлжээ.
Тиймээс иргэд ирэх долоо хоногт /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.