8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Пүрэвдагва түрүүлж, Ч.Санжаадамба үзүүрлэлээ

2016-12-26 08:10:00

Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

Архангай аймаг нь нийт 125 улсын цолтонтой бөгөөд үүнээс 5 аварга, 14 арслан, 1 гарьд, 34 заан, 7 харцага, 64 начин цолтон энэ нутгаас төрөн гарчээ.  Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй энэ цагийн шилдэг хүчтэнүүд магнайлан зодоглосон юм. Ингээд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэлээ.

Дашрамд дурдахад, олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр аварга уг барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл