8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн ӨРНИЙН ЗУРХАЙ

2016-12-26 08:31:05

2016 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2017 оны нэгдүгээр сарын 1-нийг хамарна.

ХОНЬ:

Эргэн тойронд чинь бүх зүйл өөрчлөгдөж байна. Бүхнийг өөрөөр харах цаг ирж байна. Нүүрээ буруулсан хүмүүс эргээд тусламж хүсч очно. Жинхэнэ хайр бүхнийг ойлгож, уучлах хүчтэй гэдэг. Хайртдаа хатуурхах хэрэггүй. Бусадтай баяр хөөрөө хуваалцаж, нээлттэй байх хэрэгтэй. Оны сүүлч учраас өнгөрсөн амьдралаа дүгнэж, алдаа оноогоо дэнслээрэй. Ирэх ондоо юу ч хийж бүтээхээр төлөвлөсөн бай бүхнийг хийж чадах эрч хүч байна.

ҮХЭР: 

Урам зориг, хүсэл тэмүүлэл дүүрэн долоо хоног айсуй. Эрч хүч дүүрэн байх тул төлөвлөсөн ажил саадгүй урагшилна. Хичээнгүй зүтгэлийнхээ үр шимийг хүртэж, ямар нэг гайхалтай бэлэг авах болно. Од эрхсийн нөлөөллөөр таны зөн совин, мэдрэмж өндөр, нээлттэй байх тул олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Бусдад туслах, тэднийг баярлуулахын тулд та харамгүй загнах бололтой. Долоо хоногийн сүүлч буюу оны эцсээр ололт, амжилтаа нэхэн санаж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй.

ХАМТАТГАХ:

Эрч хүч хүч сэргэж, биеийн хүч сайжирна. Ертөнцийг үзэх үзэлд тань өөрчлөлт гарч, амьдралаа өөр өнцгөөс харж эхэлнэ. Хүсэл сонирхол ижил хүмүүстэй харилцах нь танд амар байх болно. Ялангуяа ганц бие хүмүүст хэлэхэд ижил сонирхолтой хүмүүс татагдах магадлал өндөр байдгийг анхаараарай. Шинэ онд шинэ бизнес эхлэхээр зэхэж байгаа төлөвлөгөөгөө дахин нягталж үзэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа баяр баясгалантай, хөнгөн догдлолтой байх болно. Учир нь он солигдох мөч айсуй.

МЭЛХИЙ:

Таны сэтгэл санаа сэргэж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Эрч хүчтэй, цоглог байдал чинь эсрэг хүйстний анхаарлыг татна. Хосын харилцаанд уламжлалт хэв загвараас гарч сэтгэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс романтик болзоонд уригдана. Гэхдээ одоохондоо хэт дотно харилцаа үүсгэх гэж яарах хэрэггүй. Өдөр тутмын асуудлаас түр хөндийрч дотоод сэтгэл рүүгээ өнгий. Өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодож эргэцүүлээрэй.

АРСЛАН:

Өдөр тутмын амьдралд тань баярын уур амьсгал эрч хүч, баяр баяслыг авчирна. Найз нөхөд, дуртай зүйлдээ цаг зав гаргах боломж бүрдэнэ. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Үдэшлэг, баяр ёслолын арга хэмжээнд уригдах бололтой. Согтууруулах ундаанаас татгалзахыг зөвлөж байна. Хайртай хүмүүстэйгээ амралтын өдрийг өнгөрөөж, амар тайван, баяр баяслыг мэдрээрэй.

ОХИН:

Зав чөлөө ихтэй долоо хоног. Бүх зүйл санаснаар бүтэж, сэтгэл хангалуун байна. Мөнгө санхүү, хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарч, шинэ үе эхэлнэ. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмдэглэлт баярт идэвхитэй оролцсоноор олон шинэ танилтай болно. Зарим нэгтэй нь дотно нөхөрлөнө. Хайр дурлалын харилцаанд сорилт тулгарах бололтой. Хэн нэгний төлөө сайн зүйл хийж, буян хураахыг бодоорой.

ЖИНЛҮҮР:

Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Баярын уур амьсгал таны сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Зөн совин, зүүд зөнтэй байна. Санхүүгийн байдал илтэд сайжирч, орлого нэмэгдэнэ. Амралтын өдрүүдээр ичээнээсээ гарч, хөл хөдөлгөөнд уусан нэгдэнэ. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад романтик зан чанар чинь таны давуу тал байх болно. Таны амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаагаас тайвширч, ирээдүйдээ итгэх итгэл нэмэгдэнэ.

ХИЛЭНЦЭТ:

Сэтгэл санаа өөдрөг байж, баярын догдлолд умбана. Төлөвлөсөн ажлаа хурдан хугацаанд гүйцэтгэснээр хамт олны дунд нэр хүнд тань өснө. Хичээнгүй зүтгэлийнхээ үр шимийг хүртэхэд санаа зовох хэрэггүй. Ямар нэг гайхалтай бэлэг авах болно. Энэ өдрүүдэд та цагийг аль болох хайртай хүн, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөхийг эрхэмлээрэй. Хайр дурлалын харилцаанд нэн тааламжтай бөгөөд сэтгэлээ илчлэхэд сайн.

НУМ:

Сэтгэл хөдөлгөсөн баярт үйл явдал тохионо. Хайр сэтгэлээ илчлэх, гэрлэх санал тавихад таатай. Хувийн амьдралдаа анхаарал тавиад завгүй байх боловч ажлаа царгалдуулж болохгүй. Бусдад туслах, сайн үйлс бүтээхэд таатай. Итгэж, хүндэлдэг хүнийхээ тусламжтайгаар ямар ч хэцүү асуудлыг шийдэж чадна. Мөнгө, санхүүгийн асуудалд тооцоотой хандах хэрэгтэй. Гэнэтийн их мөнгөний орлого таныг баярлуулна.

МАТАР:

Нөхөрлөл, хамт олны харилцаанд таатай. Олныг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцоорой. Таны тойрон хүрээлэлд ирээдүйд чинь сайнаар нөлөөлөх хүмүүс олон байна. Гэр бүлд баярт үйл явдал тохионо. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай.

ХУМХ:

Аз жаргалтай долоо хоног. Таныг гэх хүмүүсийн хайрыг мэдэрнэ. Магадгүй зарим нь сэтгэлээ илчлэх боломж тохионо. Хоёр хүний дунд эргэлзэж буй хүмүүс сэтгэл зүрхэнд нь хэн илүү байр суурь эзэлж байгааг ухаарч, сонголтоо зөв хийх болно. Гэр бүлдээ, хайртай хүмүүстээ цаг гаргаж, сэтгэлээсээ бэлэг бэлдээрэй. Ажлын бүтээмж бага байх боловч санаа зовох хэрэггүй. Санхүүгийн байдал сайнгүй байна.

ЗАГАС:

Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Ганц бие хүмүүс хамгаалалтын бүрхүүлээ сулруулж, таныг гэсэн нэгэнд боломж олгохыг зөвлөж байна. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхэлнэ. Ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд орлого нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл