8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ундармаа ”Итгэлийн танхим”-аа хүлээлгэн өгнө

2016-12-26 08:49:00

11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар намын байрандаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын зээлийг хүүг бууруулах талаар авч буй бодлого арга хэмжээний талаар Засгийн газрын 4 дүгээр байрны 207 тоотод.мэдээлэл өгнө. Хороон дарга С.Даваасүрэн болон бусад удирдлагууд оролцоно. Утас: 88008781, 70127052

12.00 цагт: "Итгэлийн танхим" ТББ  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж тохижуулсан ажлаа хүлээлгэж өгнө.

12.00 цагт: Монголын Сурагчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохиогддог оны шилдэг сурагчдын "Алтан хором" харшийн сүлд модны наадам Улаанбаатар паласийн концертын их танхимд болно. Энэхүү наадамын гол зорилго нь нийт хагас сая сурагчдын төлөөлөл болсон сурлага хөдөлмөр урлаг спорт авьяас чадвар нийгмийн идэвхээрээ анги хамт олноо манлайлан шалгарсан шилдгийн шилдэг сурагчиддаа урамшуулан алдаршуулж цаашид сурч хөгжихөд нь урам зориг өгөхөд оршино. Утас: 89914971, 80997974, 86151508 

12.00 цагт: "Утааны эсрэг ээжүүд” холбооноос жагсаал хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment