Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте "НҮБ-ыг шатаана" хэмээн мэдэгдсэн байна. Родриго Дутерте өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн албан хаагчдын хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү хэлсэн аж. Ерөнхийлөгч “Филиппинийн дотоод асуудалд НҮБ хөндлөнгөөс оролцох ёсгүй. Филиппин бол тусгаар улс. Хэрвээ би АНУ-д очих юм бол Нью Йорк хотноо байрлах НҮБ-ыг шатаах болно” гэж мэдэгдсэн байна. НҮБ, Дутертег уг хууль бус ажиллагаагаа нэн даруй зогсоохгүй бол хатуу хориг тавихаа илэрхийлсэн билээ.
Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте "НҮБ-ыг шатаана"
2016-12-26 08:57:54