8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Сайханбилэг: 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон

2015-12-19 10:23:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийлээ.
 
Хувь хүн, хуулийн этгээд бүртгэлээс гадуурх нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хуулийн хуриуцлагаас нэг удаа чөлөөлөх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дөрвөн үндсэн чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.
 
Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах талаар ажлын хэсэг байгуулан хувь хүн, хуулийн этгээдэд үйлчлэх төрийн албан хаагчдыг томилон, холбогдох нууцын баталгааг гаргуулж, хуулийн чиглэлээр иргэдэд мэдээлэл хүргэх, харилцах зорилго бүхий www.iltod.mta.mn  цахим хуудас, утас ажиллуулж байна.
 
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 6.1 их наяд төгрөг буюу  2014 оны ДНБ –ний 27.9 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг ил болгон тайлагнаж 1.2 их наяд төгрөг буюу 2014 оны татварын орлогын 18.8 хувьтай тэнцэх татвар, 362.1 тэрбум төгрөгийн торгууль алдангаас чөлөөлсөн байна. Цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийг НДШ-ийг төсөвт төвлөрүүлсэнээс гадна эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт нэмж төвлөрүүлжээ.
 
Энэ бүгдээс харахад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа томоохон дэмжлэг болж, цаашид дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэнэ. Нуун дарагдуулсан хөрөнгийг эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд хамруулснаар өмч эзэндээ бүртгэгдэн цаашид хөрөнгө оруулалт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээл хөгжих боломжтой болно. Энэхүү хуулийн хүрээнд их хэмжээний орлого ил болж байгаа нь татварын багц хуулийг шинэчлэх шаардлагатайг харуулж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.
 
Үүнээс гадна орлого, хөрөнгө, үйл ажиллагаа зэрэг хамрах хүрээ ихтэй, хуулийн хэрэгжих хугацаа хэтэрхий богино, баримт бичиг бүрдүүлэхэд цаг, ажиллагаа шаардагдаж байгаа тул иргэд, аж ахуйн нэгжүүдээс хуулийн үйлчлэлийн хугацааг сунгаж өгөөч гэдэг хүсэлт их ирж байна гэлээ.  
 
Эдийн засгийн ил тод байдлыг тухай дэмжих хуулийн хэрэгжилт 2015 оны 12 сарын 31-нд дуусах бөгөөд Монгол Улсын Засгийн газар  хувь хүн, хуулийн этгээд бүрт хуулийн талаар ойлголтыг өгч, хуулиар олгосон нэг удаагийн боломжийг ашиглах бололцоог бүрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үлдэж байгаа хоногуудад эрчимтэй ажиллах болно гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ. Ерөнхий сайд мэдээлэл хийсний дараагаар УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Zugeer saihan zusalsan munguu il gargaj ireed l ard tumendee uguud l amar taivan saihan amidarch bgaad uhel dee avsandaa orj ideh geegui l yum bol shunaltai humuus tamd ideh hooloo hurtel huraah hereg yun
2015/12/29 103.17.108.42
zochin
ene baliar hogijn hulgajchijg bas magtaad shuteed baijdag humuus baih jum. Yaaj chaddag jum bol. enijg haraad l uur hureh jum.
2015/12/21 103.17.108.42
Бондын мөнгө идсэн дуракууд өөрсдийгөө илчилж байна.
2015/12/20 103.17.108.42
PAAAAAAAAAAA BARAG 3 TERBUM DOLLAR GESEN UGSHDEEEEEEEEEEE
2015/12/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment