Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байрлах өөрийн гэрт 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эхнэр Н-г өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож амь насыг нь хохироосон хэрэг үйлджээ.
Хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.Шүүх Э-д холбогдох хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 17 жилийн хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.