8o
Улаанбаатар хот
mobile menu

334 хүн хот хооронд зорчиж яваад ослын улмаас амь насаа алджээ

2016-12-26 10:00:01

Энэ оны 11 сарын байдлаар нийт 334 хүн хот хооронд зорчиж яваад ослын улмаас амь насаараа хохирсон байна. Хот хооронд зорчих үедээ автомашины осолд орон амиа алдах тохиолдол ихэсч буй нь хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй, нууцаар хүн зөөдөг тээвэрчдийн машинд суудагтай ихэнхи нь холбоотой байдаг нь судалгаанаас харагджээ. Одоогийн байдлаар хууль бус тээврийн 3000 орчим тээврийн хэрэгсэл байдаг нь тогтоогсон бөгөөд тэдгээрийн ихэнхи нь Дархан, Эрдэнэт чиглэлд зорчдог аж.

Тиймээс иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүйн тулд баталгаат, хот хооронд тээвэр хийх зөвшөөрөлтэй, албан ёсны тээвэрт суух хэрэгтэйг сануулж байна. Энэ тохиолдолд тухайн автобус хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/, даатгалтай байдаг. Энэ нь аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгоно гэсэн үг. Мөн хүн тээвэр хийх зөвшөөрөлтэй автобусууд нь техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл