8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газарт шаардлага хүргүүлнэ 

2016-12-26 10:07:17

Тавантолгойг ашиглах түншүүдийн гэрээ хэлцэлтэй холбогдуулж парламентад суудалгүй намууд байр сууриа нэгтгэжээ. Нэгдүгээрт, мэдээлэл ил тод биш, Их хурлын гишүүдэд төслийн эхийг ирүүлээгүй. Хоёрдугаарт, гэрээ хэлцлийг хөшигний ард салбарын сайд, ажлын хэсэг, түншүүд гэсэн бүрэлдэхүүнтэй хийж байгаа. Гуравдугаарт, Монгол улсын сайд асан М.Энхсайханы хийсэн гэрээний эх дээр нөхцлийг шинэчлэх байдлаар гэрээ хэлцлийг үргэлжлүүлэн ярьж байгаа юу, шинэ төсөл боловсруулсан уу гэдэг нь бүрхэг байгааг парламентад суудалгүй намууд шүүмжилж байна. Тиймээс тэд тус асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

 Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment