8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичигтийн боомтод 130 адуу улдаж, туурай нь элэгдэн гишгэж чадахгүй байдалд хүрчээ

2016-12-26 10:09:00

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт боомтоор олон тооны адуу БНХАУ-руу гаргах гэж хүлээж байсныг олон нийтэд мэдээлснээр амьдаар нь хил давуулахгүй гэсэн шийдвэр гаргаж, ихэнхийг нь Улаанбаатар руу зөөж авчирсан. Гэвч хятадууд амьдаар нь гаргах сонирхолтой байгаа бололтой. Өнөөдөр л гэхэд 130-аад адуу тус боомтын дэргэд хашаатай байгаа гэнэ. Адууг худалдан авсан хятад эзэд нь боомтын ойролцоо хашаа түрээслэсэн бөгөөд маллаж байсан байсан залуу нь цалин мөнгө өгөхгүй болохоор нь хаяад явжээ. Тиймээс эзэд нь адуугаа бэлчээж чадахгүй удаан хашсанаас болж морьд улдаж, туурай нь элэгдэн гишгэж явахад хүндрэлтэй болоод буй талаар иргэд санаа зовнин ярьж байна. Угтаа бол хилээр амьд адуу гаргахгүй гэсэн шийдвэрийг гаргачихаад байхад тус 130 адуу ямар учиртай тэнд байгаа нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment