8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирэмсэн эх, ахмад настнуудад гэрээр үзлэг хийнэ

2016-12-26 13:15:00

Амьсгалын замын өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан нийт 749 эмч, сувилагч, оюутнууд дайчилгаанд хамрагдан дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.
Мөн НЭМГ-ын удирдлагууд дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, амьсгалын замын цочмог халдварын үед авч хэрэгжүүлж буй ажлуудаа дүгнэн тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ.
ӨЭМТ-дэд хуваарилагдсан эмч, оюутнууд гэрийн үзлэг хийхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах бөгөөд 0-2 настай эрүүл хүүхэд, 0-5 настай өвчтэй хүүхэд, нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлж эмчилгээ заалгаад буцсан хүүхэд, түргэн тусламж дуудаж  үзүүлсэн 0-5 насны хүүхэд, эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд, ханиад хүрсэн жирэмсэн эх, уушигны архаг өвчтэй ахмад настан зэрэг амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэл бүхий хүмүүст гэрээр үйлчлэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл