МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Антарктид тивийн ноён оргил Винсон массив/д.т.д 4,897м/ оргилд амжилттай авиралт хийж төрийн далбаагаа мандууллаа. Чили улсын цагаар 2016 оны арванхоёрдугаар сарын 25-ны 19 цаг 15 минутад оргилд амжилттай хөл тавьжээ Монгол уулчин дэлхийн долоон тивийн долоон ноён оргилд амжилттай авирч гарсан түүхэн дээд амжилт тогтоосон байна.
Б.Гангаамаа Винсон Массиф оргилд төрийн далбаагаа мандууллаа
2016-12-26 12:26:48