Жүжигчин Г.Ундармаа ээлжит сайн санааны үйлсээ дуусгажээ. Тэрбээр "Итгэлийн танхим” төрийн бус байгууллагаараа дамжуулан Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулжээ. Г.Ундармаа өмнө нь “Өргөө амаржих газар”, "Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв”-үүдийн хүлээлгийн танхим, үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын болон ариун цэврийн өрөө зэргийг тохижуулсан билээ.
Г.Ундармаа ”Хан-Уул” дүүргийн нэгдсэн эмнэлгийг бүрэн тохижуулжээ
2016-12-26 12:29:27