8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэргийн шүүх хурал нотлох баримтыг шинжилж дуусаагүй байна

2016-12-26 12:57:18

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригийн 22.00 цагт түр завсарласан билээ. Харин өнөөдөр тус шүүх хурал 10:00 цагт эхэлж, үргэлжилэн явагдаж байна.

Өнөөдрийн шүүх хуралд хэргийн нотлох баримтыг шинжлэх ажиллагаа үргэлжлэн явагдах аж. Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг бүрэн шинжилж дуусаагүй учраас ийнхүү энэ долоо хоногт үргэлжлүүлэхээр болжээ.

Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаж, шинжээчдийн дүгнэлтийг сонсож аж. Мөн шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууцын зэрэглэлтэй явагдана. Хуралд гэрчээр Н.Давааням, Г.Чулуунбат нар оролцож байгаа юм. Н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн байна. Тэрээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан. Харин Г.Чулуунбат нь С.Зоригийн бие төлөөлөгч байсан гэх мэдээлэл байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл