8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн 2016 оны Хөдөлмөрийн аваргууд тодорлоо

2016-12-26 13:45:21

Нийслэл хотын хөгжлийн төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажил үйлсээрээ салбартаа тэргүүлж, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, дэд бүтэц, барилга, авто зам, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээ, байгаль орчин, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хэвлэл мэдээлэл, аж ахуйн салбараас 27 хүнийг тодрууллаа. Ингэхдээ тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой ажиллаж, онцгой амжилт гаргасан, шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотын иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, хамт олондоо нэр хүндтэй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгууллаа. Нийслэлийн 2016 оны Хөдөлмөрийн аваргаар дараах иргэд шалгарлаа.

  1. НЗДТГ-ын Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд
  2. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр
  3. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгжийн ахлах байцаагч Ц.Жаргалмаа
  4. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын ХУД-ийн криминалистикийн шинжилгээний тасгийн мэргэшсэн шинжээч П.Мөнхтогтох
  5. НОБГ-ын Аврах ангийн Эрэн хайх салбарын жолооч-холбоочин, ахлах ахлагч А.Бямбадорж
  6. ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч, ахлах ахлагч Ж.Энхтүвшин
  7. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн архитектор П.Энхбаатар
  8. СХД-ийн 110 дугаар цэцэрлэгийн багш Ө.Сарантуяа
  9. БЗД-ийн 115 дугаар цэцэрлэгийн арга зүйч Х.Саруул
  10. СХД-ийн Эрүүл мэндийн төвийн бага эмч Д.Оюунбат
  11. Хүрээ амаржих газрын эх баригч Я.Мядагмаа
  12. “Энэрэл” эмнэлгийн Сувилахуйн албаны дарга З.Энхтуяа
  13. БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Батхүрэл
  14. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Содномпилжээ
  15. “Автобус нэгдэл” ХХК-ийн хүн тээврийн жолооч М.Пүрэвдорж
  16. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын машин механизмын оператор Ц.Ганбаатар
  17. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ц.Энхжарантай
  18. Улаанбаатар хотын “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК-ийн гэрлийн мастер Б.Зундуй
  19. Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч, хэсгийн ахлагч Ц.Цогтбаатар
  20. “Туяарах” гоо сайхны салоны захирал Б.Сувдмаа
  21. “Монголын шинэ тосгон” хөдөлгөөний тэргүүн К.Марина
  22. itoim.mn сайтын Ерөнхий редактор Г.Улсболд
  23. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Засварын нэгдсэн албаны насосчин, засварчин П.Очирбат
  24. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны засварчин Д.Түмэнжаргал
  25. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын жолооч М.Дашдаваа
  26. “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
  27. “Чиглэл” ХХК-ийн захирал Ц.Бумцэнд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment