БЗД-ийн 10-р хороо Амгалан орчмын айл өрхүүд бүхэлдээ усанд автаж, гэр орондоо орох гудамж талбайгаар явахадхүндрэлтэй болжээ. Амгалан орчмын энэ хэсэгт 2 урсгалтай гол урсдаг байсан бөгөөд “Амгалан” дулааны станцийн барилгын ажлаас гарсан шороог тус горхины нэг урсгалыг хааснаас усанд автаж эхэлсэн байна.
БЗД-ийн 10-р хорооны 1Б хэсгийн усанд автсан айл өрхүүдодоог хүртэл гэр орондоо амьдарч чадахгүй байгаа бөгөөд, 2 хоногийн туршхөлдүүс болсон устайгаа ноцолдож байгаа гэж хэлж байгаа юм. ОБЕГ-аас 2 хоногийн өмнө ирж усыг нь шавхана гэж байсан ч, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Иргэдийн хэлж байгаагаар тус хэсэгт 30-50 см гүн ус хөлдсөн бөгөөд автомашин хүртэл гудамж гаталж чадахгүй сууж байна.Усанд автсан айл өрхүүд одоогоор хамаатан, ах дүүсийндээ хоног төөрүүлж байгаа. Тэд ОБЕГ-т удаа дараа шаардлага тавьсан ч, дүүргийн ОБГ хариуцах ёстой гэдэг хариу хэлдэг гэжээ.Харин дүүргийн ОБГ нь төсөв байхгүй,дүүргийн удирдлагуудаас төсөв шилжүүлж байж ажлаа эхэлнэ гэдэг хариу өгөөд салдаг байна.