8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Мөнх-Оргил: Хятадын Засгийн газраас уучлалт гуйгаагүй

2016-12-26 16:00:00

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил сүүлийн үед олны анхаарлыг татаад буй татсан асуудлуудаар мэдээлэл хийлээ. 

Тухайлбал, 

1.    Далай ламын айлчлал болон уг асуудлын талаарх Засгийн газрын байр суурь,
2.    Давхар харъяалалын асуудал,
3.    Дипломат төлөөлөгчийн дөрвөн газрыг татан буулгах болсон үндэслэл гэх мэт гурван асуудлаар мэдээлэл өглөө. 


Тэрбээр “Би далай ламын айлчлалын талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн. Өөр гадаад болон дотоодын аль ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө өөрийнхөө бус Засгийн газрынхаа байр, суурийг илэрхийлсэн. Тодруулбал, Монгол улс “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтална. Түвд бол БНХАУ-ын бүрэлдэхүүн хэсэг. Тэгэхээр БНХАУ-ын язгуур эрх ашгийн асуудал. Далай лам цэвэр шашны  айлчлал хийсэн ч уг айлчлалаас болж Монгол, Хятад хоёр улсын хооронд үйл ойлголцол үүссэн. Үүнд манай Засгийн газар харамсаж байгаагаа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг шашны байгууллагынхан зохион байгуулсан. Манай Засгийн газар уг айлчлалыг зохион байгуулахад оролцоогүй хэдий ч үүнээс үүдэн хоёр улсын харилцааны асуудал түүнээс улбаалсан  эдийн засаг, санхүүгийн үр дагавартай асуудал үүссэн. Тиймээс уг айлчлалын үр дүнд үндэслэн Далай лам энэ Засгийн газрын хугацаанд айлчлахгүй гэдэг байр, суурийг илэрхийлсэн. Х богдын асуудал бол Засгийн газрын бус шашны байгууллагын асуудал гэж би ярьсан. Энэ бол манай Засгийн газрын байр, суурь” гэв. 

Мөн сүүлийн үед олны шүүмжлэлийг дагуулаад байгаа давхар харъяалалын асуудлаар ярихдаа “Өдрийн сонины сэтгүүлч давхар харъяаллын асуудлаар өөрийн санаа бодлыг илэрхийлсэн нийтлэлийг бичсэн. Ингэхдээ давхар харъяалалыг дэмжиж бичсэн байсан. Уг нийтлэлийг миний зурагтай гаргасан. Үүнийг Ц.Мөнх-Оргил ярилцлага өгсөн мэтээр мушгин гуйвуулж буруу мэдээллийг тараажээ. Уг асуудал сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нилээн шүүмжлэл дагуулсан байна” гэлээ. 


Тэрбээр мөн “Давхар харъяаллын асуудлаар Засгийн газар судалгаа хийж байна. Бид энэ асуудлыг судлах шаардлага гарсан. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр гадаадад амьдарч буй 130 гаруй мянган монгол иргэний төлөөлөл болсон 400 гаруй ТББ Монгол улсад чуулга уулзалтаа хийсэн. Тус ТББ-аас Засгийн газарт хоёр асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт зарим тохиолдолд монголчуудыгаа буцаагаад харъяалалд нь аваачээ гэдэг хүсэлтийг тавьсан. Үүнийг бид судалж үзэж байгаа юм.  Энэ олон хүн хүсэлт тавьж буй учир бид судлахаас өөр аргагүй. Түүнээс биш Монголын Засгийн газар олон мянган гадаадын иргэн тэр дундаа хятад иргэдийг Монголын иргэн болгох гэсэнгүй. Дэлхийн 172 оронд судалгаа хийж үзэхэд 50 улс нь давхар харъяалалыг зөвшөөрч байна. 71 улс нь зарим тохиолдолд зөвшөөрдөг бол  51 улс нь огт зөвшөөрдөггүй. Монгол улс зөвшөөрдөггүй 51 улсын тоонд ордог. Хятад ч мөн адил. Тэгэхээр Хятадын иргэдийг Монголын давхар харъяалалтай болгоно гэдэг нь худал мэдээлэл юм. Бид зарим тохиолдолд зөвшөөрдөг 71 улсын тоонд орох уу гэдгийг судалж байна. Монгол улсын иргэн байж байгаад харъяалалаа алдсан зарим хүмүүсийг давхар харъяаллаар Монголын иргэн болгох асуудлыг бид ярьж байна. Мөн гадаадад төрсөн монгол хүүхдийг давхар харъяалалаар монгол иргэн болгох асуудлыг судалж байна. Монгол аав, ээжтэй мөртлөө гадаадад төрөөд тэр улсынхаа иргэнээр бүртгүүлсэн хүүхдүүдийг давхар Монгол улсын иргэн болгох асуудлыг судалж байна. Түүнээс биш гадны иргэдийг Монголын иргэн болгохгүй. Бид элэг нэгт монголчууддаа Монгол улсын иргэнийхээ харъяаллыг сэргээх бололцоог олгож байх хэрэгтэй.Ер нь бол монгол аав, ээжтэй хүүхдүүд монголын иргэн байх ёстой. Энэхүү бололцоог нь олгож байх ёстой гэж бодож байгаа. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл хуулийн төсөл өргөн барина” гэв. 


Харин дипломат төлөөлөгчийн дөрвөн газрыг татан буулгах асуудлаар “Энэ асуудлыг Засгийн газар дэмжсэн. Үүнийг маргаашнаас эхлэн УИХ-аар хэлэлцэнэ. УИХ-аас өгсөн үүрэг даалгавар буюу Гадаад бодлого Аюулгүй байдлын байнгын хорооноос гаргасан чиглэлийн дагуу дөрвөн орноос дипломат төлөөлөгчийн газраа эгүүлэн татах гэж байна. Засгийн газар бүх яам агентлагуудаа хэмнэлтийн горимт шилжиж ажиллахыг даалгасан. Тиймээс бид хүссэн хүсээгүй хэмнэлтийн горимд шилжиж, дөрвөн газрыг сонгож татан буулгахаар судалж байна. Дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах, байгуулах нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Харин Засгийн газар судалж үзээд Монгол Улсад элчин сайдын яамгүй байгаа орнуудаас дипломат төлөөлөгчийн газраа татахаар шийдсэн. Ингээд улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, тэнд ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн тоо, манай бусад элчин сайдын яамны хавсараад хийх бололцоо зэргийг харгалзан үзээд Индонез улс /Манай улсын 27 иргэн ажиллаж амьдардаг/, Бразил /25 иргэн/ байна. Мөн худалдаа эргэлт 10 сая долларт эргэлдэж байна. Улс төрийн харилцаа бага атлаа жилдээ 400-500 мянган долларын зардал гаргаж байгаа учраас Индонез, Бразил, Хайлаар, Японы Осака дахь элчин сайдын яамаа татан буулгах саналыг гаргаж байгаа. Ингэснээр хагас жилдээ 0,8- 1 сая долларын хэмнэлт гаргах юм. Ийм шийдвэр гаргаад УИХ-д өргөн барьсан. Мөн дээрх орнуудын гадаад харилцааны яамны удирдах албан тушаалтнуудад мэдэгдсэн. Түншүүд маань ч ойлгож хүлээж авч байгаа. Хайлаар дахь консулын газраа татан буулгаад Шанхайд консулын газар байгуулах саналтай байгаа. Учир нь өнөөдөр Хайлаарт Монгол Улсын 7-10 иргэн байнга оршин сууж, амьдардаг байна. Харин Шанхайд 700 мянган монгол оюутан байгаа юм. Тиймээс иргэд хаана байна тэнд л үйлчилгээгээ үзүүлж, консулын газраа байгуулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.

Үүний дараа сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Хятадын Засгийн газраас албан ёсоор уучлалт гуйгаагүй гэсэн үг үү? 

- Манай Засгийн газрын байр, суурийг би илэрхийлсэн. Илэрхийлэхдээ Өдрийн сонинд өгсөн ярилцлагаараа илэрхийлсэн. Түүнээс өөр газарт ярилцлага, тайлбар өгөөгүй. Миний ярьсаныг хэн, яаж тайлбарлаж ярьж байгаа юм би түүнийг мэдэхгүй.  

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мандах
Тодруулбал, Монгол улс “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтална. гэнээ МӨНХ-ОРГИЛ ооо ХЯТАДТАЙГАА эвсээд бна уу ЗАЙЛ Аа
2016/12/27 202.179.25.6
Өнөрөө
Монголоо ХУДАЛДАХААС БУЦАХГҮЙ хүн бна
2016/12/27 202.179.25.6
Зочин
Мөнх-Оргил оо чадахгүй бол зайгаа тавьж өгнө шүүүү. Чи ард түмний өмнөөс шийдвэр гаргаж бидний нэрийг барьж ярьдагаа болих хэрэгтэй. Огцрох хэрэгтэй. Монгол улсын гадаад хэргийн сайд арай л байна даа.
2016/12/27 151.159.104.2
Иргэн
700-1000 бх л даа. Сэтгүүлчийн алдаа байлгүй дээ. Ойлгож унших гэж нэг юм бий
2016/12/26 202.9.41.116
irgen
Харин Шанхайд 700 мянган монгол оюутан байгаа юм. Тиймээс иргэд хаана байна тэнд л үйлчилгээгээ үзүүлж, консулын газраа байгуулах нь зүйтэй гэж үзсэн" xaxa 700.000 bailaa yu? shan hudlaa zalhiinmaa
2016/12/26 202.70.34.115
Зочин
Элбэгдорж гарч ирээд нэг Хятад бодлогыг дэмждэг болсон юм уу.
2016/12/26 202.21.106.108
Зочин
Монгол улс бол олон улстай найрсаг харьцаатай байдаг. Хятадын нэг Хятад бодлого нь Энэтхэг,Түвд болон бусад орнуудтай муудалцуулах биш үү. Монгол улс нэг Хятад бодлого барьдаг гэж урьд нь сонсоогүй .
2016/12/26 202.21.106.108
s
shanhaid mongoliin 700.000 oyutan bdag yumuu
2016/12/26 103.10.22.74
Дамдин
"Mонгол улс 'Нэг Хятад' бодлогыг тууштай баримталж ирсэн, цаашид ч баримтална." гэсэн чинь юү гэсэн үг вэ? Хэн ийм бодлого барьж ирсэн юм? Хэзээ энэ асуудлаар олон нийтээс санал авсан юм? Хариулт?
2016/12/26 202.167.250.107
үнэн
хэлсэн үгэндээ эзэн байх хэрэгтэй шүү монголчуудыг битгий хуур бид хар цагааныг ялгадаг болсон шүү битгий булзааруул огцор
2016/12/26 203.91.115.39
ХИЙ НЬ ГАРСАН БӨМБӨГ ШИГ БАЙХ ЮМ МЭЛЭНХОЙЛОГ УДААН БАЙНА
ГАДААД ХЭРГИЙН САЙД ЮМ БОЛ ОЛИГТОЙХОН БАЙЛ ДАА ХИЙСЭН МЭДЭГДСЭН ЗҮЙЛ БАЙВАЛ БИ ТИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ХИЙГЭЭГҮЙ ЮМ БОЛ БИ ТИЙМ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БНА ШҮҮ ДЭЭ.
2016/12/26 202.9.40.104
irgen
Zuv bair suuri.
2016/12/26 43.242.243.27
  • Recent
  • Most Read
  • Most Comment