8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд 20 ослын улмаас 22 хүн гэмтжээ

2016-12-26 17:19:59

2016 оны 12 дугаар сарын 24,25-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 760 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 613 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 20 бүртгэгдэж, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 4 өртсөн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 122 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

БГД-ийн нутаг Нарны хорооллын 3-р байрны хойд замд амины T.Allion маркийн автомашины жолооч нь амины Mazda Verisa, T.Prius маркийн автомашинуудыг мөргөж, зорчигч О, А нарын 2 хүн гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. /Зорчигч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан./ Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3-р багийн нутаг Мөнгөн-Овоо гэх газар шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн Л жолоочтой мотоцикл онхолдож, зорчигч 40 настай Б-н амь нас хохирсон.

Шинэ жил болон амралтын өдрүүд дөхөж зуслан болон хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замд албан ёсны гэрээгүй тээвэрлэлт хийж буй жолооч нар нь тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм зөрчих, зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, хамгаалах бүс хэрэглэдэггүй  зэрэг олон зөрчил гаргасаар байна. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд хөдөө орон нутгийг зорих гэж буй жолооч, зорчигч та найдвартай, албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслээр зорчиж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, зөвшөөрөгдсөн хурдны дээд хэмжээг хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл