8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги асрамжийн хүүхдүүдийг баярлуулжээ

2016-12-26 18:12:14

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулжээ.

Тодруулбал, тус ангийн дэслэгч Н.Идэр захирагчтай хоёрдугаар салааны залуус шинэ жил баяр тэмдэглэх зардлаараа “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын 51 хүүхдийг баярлуулсан байна. "Нарны хүүхдүүд" асрамжийн газар нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрладаг аж.

Дэслэгч Н.Идэрийн хувьд өнгөрсөн жил гэр бүлээрээ хүүхдүүдэд хувцас, тоглоом, ном, дэвтэр авч өгч баярлуулж байжээ. Харин энэ жил ажлынхаа 12 алба хаагчтай хамтран хүүхдүүдийг баярлуулсан байна. Аврагч залуусын сайн санааны санаачлагыг тус хорооны дэлгүүрийн хамт олон бас дэмжиж, бэлгээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment