С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид дөрөв дэх өдрөө хаалттай хэлэлцэгдэж байна. Шүүх хурал одоогийн байдлаар шүүмжлэл явуулах ажиллагаа хоёр дахь хэсэгтээ ороод байгаа талаар эх сурвалж хэллээ. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож завсарлаад хэлэлцүүлэг өрнүүлэн, улмаар яллах эсэх тогтоолыг шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах юм байна. Тиймээс шүүх хурлын шийдвэр өнөөдөртөө багтан гарч магадгүй аж.
С.Зоригийн хэрэг: Шүүх хурлын шийдвэр өнөөдөртөө багтан гарч магадгүй
2016-12-26 18:29:43