8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны “Онцлох хүүхэд” тодорно

2016-12-27 08:23:00

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын 2016 “Оны онцлох хүүхэд”-ийг өнөөдөр тодруулан, алдаршуулах гэж байна. Тус арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болох бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны онцлох хүүхдүүдэд батламж гардуулж, баяр хүргэнэ.
1991 оноос хойш нийт 300 гаруй хүүхэд үе тэнгийн найз нөхөддөө үлгэр дууриал үзүүлж, бусдыгаа манлайлан “Онц онцлох хүүхэд”- ээр тодорчээ.

Тэгвэл улиран өнгөрч буй 2016 онд Үндэсний болон Олон Улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, урлаг, спортын төрлөөр үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөн, онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчлан, манлайлсан шилдэг 9 сурагч “Оны онцлох хүүхэд” болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment