8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ-ын азтануудад батламж гардуулна

2016-12-27 08:52:54

10:00 цагт: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаан үргэлжилнэ. Өнөөдөр 10 цагаас шүүгч шийдвэрээ уншина.

10:30 цагт: ҮСХ-ноос "2016 ОНЫ МАЛ ТООЛЛОГЫН УРЬДЧИЛСАН ДҮНГ" танилцуулна. Засгийн газрын III байрны 2 давхарт 204 тоотод болно.

11:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, ОБЕГ-ын дарга, Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур чөлөөт бүсийн захирагчидтай уулзана. Дээрх газруудын дарга нартай өнгөрсөн онд хийсэн ажлын тайланг сонсч, ирэх онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, үр дүнгийн гэрээ байгуулах юм.

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнгөрсөн долдугаар сард автомашины ослоор амиа алдсан хэргийн талаар хуулийн байгууллага хууль бус шийдвэр гаргасан тухай хохирогчийн ар гэрээс мэдээлнэ.

12:00 цагт: Татварын ерөнхий газрын 7 давхрын хүндэтгэлийн танхимд НӨАТ-ын урамшууллын 18 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд батламж гардуулна. Тус үйл ажиллагаанд ТЕГ-ын газар, хэлтсийн дарга нар оролцоно.

11:00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод цагдаагийн байгууллагаас нийслэлд үйлдэгдэж буй ноцтой болон зонхилон гарсан гэмт хэрэг, шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эргүүл, хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Мөн цагдаагийн байгууллагын оны шилдэг алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11:40 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт болно. Холбоо барих утасны дугаар: 8876-7828

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment