ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц Сочи хотоос холгүй осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. Ослоор 92 зорчигч амиа алдсан нь энэ сарын 26-ны өдрийг гашуудлын өдөр болгоод байна. Орос даяар гашуудал зарлаж шинэ жилийн баярын хөтөлбөрүүдийг хаасан юм.
Уг үйл явдалд МУГЖ, дуучин Г.Ариунбаатар эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр “Бурхан Александрын цэргийн чуулгийг бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглуулахаар авч оджээ. Юутай их уй гашуув дээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу-ын урилгаар Москва хотод очиж энэ чуулгийнхантай өнгөрсөн оны наймдугаар сард хамтарч концерт тоглож байжээ. Би өөрөө мөрдөстэйг хэлэх үү, удирдаач нь надад их сайн хандаж цаашид хийх уран бүтээлээ яриад салсан юмсан. Харамсалтай байнаа. Эх ОРОС гүрнийхээ хөрсөнд амгалан нойрс доо” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.