8o
Улаанбаатар хот
mobile menu

Аврагч залуус асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулав

2016-12-27 09:55:22

Хүн болгон, байгууллага болгон шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд аврагч залуус маань асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулах сайхан санаачлага гаргажээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн дэслэгч Н.Идэр захирагчтай хоёрдугаар салааны залуус шинэ жилийн үдэшлэгт оролцох зардлаараа “Нарны хүүхдүүд” асрамжийн газрын 51 хүүхдийг баярлуулсан байна. Тус асрамжийн газар нь Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд байрладаг аж.

Дэслэгч Н.Идэрийн хувьд өнгөрсөн жил гэр бүлээрээ хүүхдүүдэд хувцас, тоглоом, ном, дэвтэр авч өгч баярлуулж байжээ. Харин энэ жил ажлынхандаа өөрийн санаачилсан сайн үйлсээ дуулгаснаар залуусын дэмжлэгийг авч, 12 албан хаагч хамтран ийнхүү хүүхдүүдийг баярлуулсан байна. Аврагч залуусын энэхүү санаачлагыг тус хорооны дэлгүүрийн хамт олон бас дэмжиж, бэлгээ 30 хувийн хөнгөлөлттэй үнээр өгсөн гэнэ.Сайхан үйлсийг санаачлан, хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ илгээсэн аврагч залуустаа баярлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment