8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш Л.Гансүхийн шүүх хурал болно

2015-12-20 11:31:00

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан  Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд шүүх хурал маргааш болно.

Үүнтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн баасан гарагт Л.Гансүх нарын өмгөөлөгчид сэтгүүлчдэд хийх байсан ч Б.Мөнгөнтуяагийн бие муудаж, эмнэлэг рүү явснаас хэвлэлийн бага хурал хойшилсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл