Бааранд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн бааранд М гэх залуу ширээ андуурч суужээ. Улмаар А гэгч залуу М-ыг ширээ андуурсных нь төлөө зодож амь насыг нь хохироосон байна. Амиа алдсан М нь 24 настай, зодсон А гэгч нь 24, 25 настай залуус байжээ.
Уг хэргийг одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Хэрэг өчигдөр гарсан байна.