8o
Улаанбаатар хот
mobile menu

Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг гарчээ

2016-12-27 10:44:00

Орцонд нярай хүүхэд хаясан хэрэг өчигдөр гарчээ.  Тодруулбал, нэгэн залуу ажлаа тараад харьж яваад байрныхаа орцноос өлгийтэй жаахан хүүхэд хаягдсан байхыг олсон байна.  Тэрээр өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ "Ажил дээрээ жаахан суугаад оройтоод гэрлүүгээ харьж явтал орцонд жаахан хүүхэд уйлах чимээ гараад гайхаад харсан чиньөлгийтэй хүүхэд хүйтэн шалан дээр уйлаад сууж байх юм. Эргэн тойрон дээд доод давхраараа гарч үзлээ хүн байдаггүй ёстой шоконд орлоо. Ямар буруутай гэж ийм жаахан нялх амьтныг ийм байдалтай орхиж байгаа юм бэ. Цагдаад дуудлага өгөөд ирэхийг нь хүлээх зуураа өлгийг нь задлаж дулаацууллаа. Хөл гар нь мөс шиг хүйтэн болчихсон намайг ирэхээс өмнө удаан л байсан бололтой. Ямартай ч цагдаа нар холбогдох газар нь хүргэж өгнө. Эргээд мэдэгдэнэ гээд аваад явлаа. Хүүгээ эмнэлэгт хэвтээд гурав хоноход санаад үнэрлэмээр санагдаад хэцүү байхад яачихсан хүн гэхээрээ төрсөн үрээ орцны шалан дээр хаяад явдаг байна...Хэтэрхий жаахан болохоор сүү энтэр хамаагүй өгч чадсангүй. Дэмий л хамрыг нь хөөдөөд явууллаа /ийм байдалд орсон хүн хүүхдийг яах ёстой байдаг юм бол мэддэг хүн байвал тус болооч/" хэмээн бичжээ.

Эрүүгийн хуулинд хүүхдээ орхиж хаясан эхэд хариуцлага тооцно гэж заасан байдаг аж. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заажээ.

Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
uuhdiin zaya tushij. etsgiig ni zasah, ehiih ni saviig boo!!!
2016/12/27 122.201.24.86
ania
<img src="http://ow.ly/TtMKd" height="1" width="1">nice
2016/12/27 93.103.219.152