8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын консулын газрын дипломат ажилтан Улаан-Үд хотын шөнийн клубд зодооны хэрэгт холбогдов.

2016-12-25 11:16:00

Олон улсын томоохон дуулианыг клубын хамгаалагч нар таслан зогсоов. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот дахь “Z” клубд баасан гаргаас бямба гарагт шилжих шөнө нэгэн хэрэг болж өнгөрсөн байна. Тус шөнийн кулбын нэгэн байнгын үйлчлүүлэгч Оросын “Номер один” сонины сэтгүүлчид өгсөн мэдээллээр “Z” шөнийн клубээр Монголын дипломат ажилтан үе үе үйлчлүүлдэг аж. Хүмүүсийн харсанаар тус таагүй явдал болсон шөнө дипломат ажилтан халамцуу, алжаалаа тайлсан байдалтай байсан бөгөөд энэ үеэр дипломат ажилтан клубын ариун цэврийн өрөө рүү орох үед орос, буриад хэсэг залуусын хоорондоо маргаан үүссэнийг харсан, тэрээр уг бүлэг залуусыг тайвшруулах, салгах зорилгоор “та нар ах дүүс шүү дээ” гэхэд маргалдаж байсан залуус нэгдэн дипломат ажилтаны эсрэг асуудал үүсгэсэн байна. Асуудал үүсэж амжаагүй байхад клубын хамгаалагч нар шуурхай ирж зодооныг зогсоов. Удалгүй Буриад улсын Цагдаа болон Тусгай албаны ажилтнууд тус клубд шуурхай иржээ.    

Ингээд тус таагүй явдал болох үеэр Монголын дипломат ажилтны мөнгөтэй түрийвч болон бичиг баримт алдагдсан аж. Хэрэг явдлын дараа алдагдсан эд хөрөнгийг эзэмшигчид нь хурдан олж, буцаан өгсөн” гэж ОХУ-ын “Номер один” сонинд нийтлэгджээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
одхүү
Орос дипломатын хэрэг юу болсон бэ? Тэр явдлыг цайруулах гэж монгол дипломатын баарддаг асуудлыг адилтгах гэж зохион байгуулсан үйл ажиллагаа гэж хардаж байна.
2016/12/31 202.9.42.83