Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай болон Дэрэн суманд Хонины цэцэг өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Хонины цэцэг өвчин энэ сарын 21-нд Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин З-ийн 51 хонь, 22-нд Дэрэн сумын Бумбат багийн малчин Б-ын 53 хонинд илэрчээ.
Мөн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн малчин Э-ийн хонинд илэрсэн тул сумдын Засаг дарга нарын тушаалаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээрийн дэглэм 30 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дахин өвчин гараагүй тохиолдолд цуцлах аж.