8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бус шатахууны үнийг нэмсэн ШТС-иуд торгуул төлнө

2015-12-20 12:25:00

Шатахууны үнийг хууль бусаар нэмж, хэрэглэгчдийг хохироосон гэх "Жаст-Ойл”, "Магнай Трейд" ХХК-ийг ШӨХТГ-ынхан шүүхэд өгсөн. Уг хэрэгт холбогдох гурван шатны шүүх хурал дуусч, дээрх компаниуд торгуулийн 3.1 тэрбум төгрөгөө төлөхөөр болжээ.

Тухайлбал, 2013 онд "Жаст-Ойл" компанид 941 сая, "Магнай Трейд" компанид 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Гурван шатны шүүх хурал өнгөрсөн сард дуусч, ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан ч торгуулийг нийт борлуулалтаас тооцохгүйгээр тухайн зөрчлийн борлуулалтаас бодож шаардлагатай гэжээ. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд ШӨХТГ-аас хоёр компанийн 2012 оны нийт боруулалтын мэдээллийг хүссэн ч одоо болтол өгөөгүй аж. Тиймээс Өршөөлийн хуулийн 27.2 дахь заалтыг баримтлан нийт орлогын тав хүртэлх хувиар тооцож, дээрх торгуулийг төлүүлэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл