8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооны шар үнэмлэхийг энэ он дуустал солино

2016-12-27 16:04:40

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэн батлагдаад 2015 оны  есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус хуульд заагдсан жолоодох эрхийн  журмын дагуу 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцож эхэлсэн. Хүчингүй болсон шар үнэмлэхийг солих ажлыг энэ оны хоёрдугаар сараас жилийн хугацаанд  эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, хугацаа заагаагүй жолоодох эрхийн шар үнэмлэх хүчингүй болж, жолоодох эрхийн шинэ загварын саарал үнэмлэхийг 10 жилийн хугацаатай олгож  байгаа.

Тэгвэл шар үнэмлэх солих ажлыг Лицензийн төв хариуцан ажиллаж, хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтийг энэ оныг дуустал тус төвд хүлээн авч байгаа юм байна.

Тэрээр хуучин үнэмлэхээ солихдоо иргэн  хүсэлтээ илэрхийлэн өргөдөл бичиж лицензийн төвд ирүүлэх юм. Мөн нэг хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ тушаасан баримт, цусны бүлэг тогтоосон эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхээ хувилж хавсаргана. Шинэ үнэмлэх хэвлэгдэн гартал жолоодох эрхийн шар үнэмлэхийг хураахгүй бөгөөд шинэ үнэмлэх захилахад 12500 төгрөгийн хураамж  төлнө.

Харин хөдөө орон нутагтын хуучин үнэмлэхтэй жолоочид орон нутгийнхаа замын цагдаагийн хэлтэст хандаж, материалаа бүрдүүлэн үнэмлэхээ захиална. Орон нутгийн замын цагдаагийн газраас Лицензийн төвд тухайн материалуудыг ирүүлсэний дараа  шинэ үнэмлэхийг нь хэвлээд буцаан хүргүүлж буй аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл