8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-12-27 18:44:00

УЦУОШГ-аас 2017 оны нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргаж гаргажээ.
 

БАРУУН ЗҮГИЙН НУТАГ

Агaaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн буюу Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эцсээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэнд Хангайн нуруугаар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.  
 

ТӨВИЙН НУТАГ

Агаарын температурын дундаж нь Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 26-31 градус, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн ихэнх нутгаар 11-16 градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Сэлэнгийн ихэнх, Хөвсгөлийн зүүн, Булган, Төв аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Харин нэгдүгээр арав хоногийн дунд  үе, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард орох цасны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Булганы ихэнх, Хөвсгөлийн зүүн, Архангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.
 

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ

Агаарын температурын дундаж нь Хэрлэн, Халх голын хөндийгөөр 22-27градус, бусад нутгаар 18-23 градус хүйтэн буюу Дорнодын ихэнх, Хэнтийн хойд, Сүхтбаатарын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн  орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Харин нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Энэ сард Дорнодын ихэнх, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.
 

ГОВИЙН НУТАГ

Агаарын температурын дундаж нь ихэнх нутгаар 15-20 градус хүйтэн байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.   

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Харин  нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23  градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн  эхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с,  зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл