8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Оюун: Хэрэг шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй

2016-12-28 09:12:00

Төр нийгмийн зүтгэлтэн, дэд бүтцийн сайд асан  С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн буруутанг тогтоож, шүүх таван өдрийн турш  хаалттай хэлэлцэж, өчигдөр шийдвэрээ гаргаж Б.Содномдаржаа,  Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон юм. Т.Чимгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм.   

Шүүхийн энэхүү шийдвэрт талийгаач С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, дүү С.Оюун нь мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд "Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.

Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsetseg
Oyunii zuv unen yum gej yuch baihgui zohiomol shii jujigiin gerch bolood suuj baih yumuu? Oyun bol munhiin hohirogch asar tevcheertei undur bolovsroltoi ahiin hairtai sain duu ter yu hiihee medner
2016/12/29 202.9.41.47
Иргэн
Тантай адил саналтай байна. Монголын шүүх ард түмнээ тэнгэрт хальсан зоригт хүүтэй нь хамт доромжлов.
2016/12/28 103.57.92.241
зочин
монголын шүүх арай ч хэн нэгэнд мөнгөнд худалдагчихаагүй байлгүй худалдагдах нэг хэсэг байхад үнэнийг хэлэх зориг зүрхтэй монгол хүү байх байлгүй ,
2016/12/28 202.9.40.146
Зочин
Чи тэнэг хүүхэн хуралд нь суухгүй яасан юм одоо олон юм яриад
2016/12/28 202.9.40.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment