8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэрэг төрийн нууцад хамаарах уу. Төрийн нууц гэж юу вэ

2016-12-28 09:12:59


Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, өчигдөр шүүх бүрэлдэхүүн дүнгээ гаргалаа. Шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. 
Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангиар ялласан байна.
Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг  бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан хэмээн үзэж ялын дээд хэмжээг оноолоо. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар  бусадтай нийлэн   захиалгаар хүний амь нас хөнөөсөн хэмээн шүүхээс үзэж байгаа юм бол шүүх бүрэлдэхүүн жинхэнэ захиалагчийг яагаад олсонгүй вэ. 18 жил турш төрийн нууцад хамаарч байсан уг хэрэгт гэнэт яагаад жирийн нэг малчин тогоочийг сэжиглэн ялын дээд хэмжээг өгөв. 
С.Зоригийг хөнөөсөн гол гэмт хэрэгтэн гэх Ц.Амгаланбаатар таксины жолоочийг мөчилж алсан хэргээр 25 жилийн ял сонссон нэгэн. Тэрбээр гэнэт л “Би С.Зориг агсныг хөнөөсөн” хэмээн мэдүүлэг өгч, “Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар явсан. Б.Содномдаржаа гадаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ бид хоёр хамт гэрт нь орж С.Зоригийг хутгалж алаад цустай хутгаа муу усны нүх рүү хийчихсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.  Түүний энэ мэдүүлэгээс үндэслэн 2015 оны намар Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг тагнуулынхан сүр дуулиан болгон баривчилж өчигдөрт тэдэнд ялын дээд хэмжээ өглөө. 
2007 онд Эрдэнэт хотод таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөсөн хэргээр ялаа эдлэж байгаа Ц.Амгаланбаатарт Эрдэнэтийн шүүх цаазаар авах ял оноож байсан гэдэг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазын ялыг халах санаачилга гаргаж, дээд хэмжээг нь 25 жил болгон бууруулсанаар ялаа эдэлж байгаа нэгэн.  Харин түүнтэй энэ хэргийг хамт үйлдсэн гэх Б.Содномдаржаа бол Ц.Амгаланбаатарыг өргөж авсан ээжийнх нь дүү. Хэрэгт холбогдсон гурван хүн бие биенээ сайн танина.  

Тус хэргийг улс төрийн захиалгатай хэмээн олон жил шалгасан бөгөөд шүүх хурлын явцад олон сонирхолтой зүй ажиглагдсан нь тэдний нас. С.Зоригийг хөнөөсөн гол гэмт хэрэгтэн гэх Ц.Амгаланбаатар нь тухайн үед 16 настай байжээ. Тэр ч бүү хэл хот ч орж үзээгүй 16 настай хүү байсан нь нэгэнт ил болсон. 16 настай хүүхдүүд энэ том хэмжээний улс төрийн захиалагтай хэргийг үйлдсэн байж болох уу. Насаараа шоронд хоригдох ял сонссон хэргийн гол буруутан гэх Ц.Амгаланбаатар хувийн өс хонзонгийн сэдлээр жирийн нэг малчин тогоочийг хилс хэрэгт түлхсэн үү. Шүүх хурал 5 өдөр хаалттай үргэлжилсэн. Шалтгаан нь мөн л төрийн нууц. Тэгвэл одоо та бүхэнд ямар хэргийг төрийн нууцад хамааруулдаг талаар мэдээлэл хүргэе. 


С.Зоригийн хэрэг төрийн нууцад хамаарах уу. Төрийн нууц гэж юу вэ?


Төрийн нууц гэдэг нь  1995 онд батлагдсан төрийн нууц хадгалах журмын тухай хууль, нууцад хамааруулах журмын тухай хууль гэж байдаг. Өөрөөр хэлбэл төрийн нууц гэдэг нь үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой төрийн нууцыг задруулж болохгүй баримтыг бичгийг төрийн нууцад хамруулж үздэг. Тэгвэл С.Зоригийн хэрэг төрийн нууцад хамаарахгүй.Тодруулбал, гүйцэтгэх ажиллагааны дагуу цуглуулсан баримт бичиг нь төрийн нууцад хамааруулж болно. 
Шүүх хурал үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Шүүгдэгчийн үг, мэтгэлцээний үе шат, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүмжийн шат гэсэн хэсгээс бүрддэг. Тэгвэл С.Зоригийн хэргийн шүүх хурлыг шүүгдэгчийн үг, мэтгэлцээний үе шат, шүүмжийн шатыг нээлттэй явуулаад ганцхан төрийн нууцад хамааруулж үзээд байгаа нотлох баримтыг шинжлэн судлах хэсгийг хаалттай явуулах ёстой. Үндсэндээ шүүх хурлыг бүхэлд нь биш хэсэгчлэн хаалттай явуулж болох байсан. Бүхэлд хаалттай явуулж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Ард түмний анхаарлыг татаж байгаа тус хэрэг таван өдөр үргэлжилж төрийн нууц нэрийн дор бүхэлд хаалттай явуулсаны дараа ард түмэн шүүхэд үл итгэх гэмгүй хүмүүс ял авсан юм  биш биз дээ гэсэн том эргэлзээтэй үлдэж байгаа юм. Ард түмэн С.Зоригийг хэн алсан нь биш  хэн захилга өгснийг нь олох ёстой гэсэн байр суурьтай байгаа. 


Б.Булган, Э.Бат-Үүл яагаад шүүх хурал оролцсонгүй вэ


18 жилийн турш учир битүүлэг явж ирсэн тус хэрэгт цорын ганц гэрч байсан нь талийгаачийн эхнэр Б.Булган. Тухайн хэрэг гарах үед байсан Б.Булган яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Э.Бат-Үүл болон Б.Булганыг шүүх хуралд оролцуулж болохгүй үндэслэл бас байгаа юм. Тодруулбал, Б.Булган өөрөө гэмт хэргийг нуун далдалсан сэжигтэн яллагдагч хэмээн шалгагдсан. Б.Булган анхнаасаа гэрч биш сэжигтэн яллагдагч гэж шалгагдсан учраас одоо гэрчээр оролцох боломжгүй юм байна. Гэрч гэдэг бол эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 41 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ямар ч хамаалгүй, хөндлөнгийн харсан хүн байх ёстой. Тэгэхээр Б.Булганыг гэрчээр оролцуулах ямар ч боломжгүй болж байгаа юм.

 
Ш.Отгонбилэг агсан өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн үү 


Тухайн хэргийг шалгаж байх явцад олон сонирхолтой зүйл ажиглагдсаны нэг 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн О.Содбилэг өөрийн фэйсбүүк хуудснаа нэгэн ноцтой зүйлийг бичсэн байдаг. Тэрбээр "талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна" гэж бичсэн байдаг.  Гэтэл үүний талаар УИХ-ын гишүүн О.Содбилэг нэг ч удаа ам нээгээгүй тэгсхийгээд чимээгүй болсон байдаг. 
Энэ олон жилийн турш Ш.Отгонбилэг агсан өөрийн малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн гэдэг асуудал яригддаг. Тэгвэл одоо ялын дээд хэмжээ аваад байгаа малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ нар Ш.Отгонбилэг агсанд хамааралтай юу. Үүнийг ганцхан УИХ-ын гишүүн  О.Содбилэг, түүний ээж Туяа нар юм. Гэтэл хэрэг шалгагдаж байх үед О.Содбилэг ганцхан удаа учир битүүлэг нэгэн ноцтой зүйлийг бичээд чимээгүй болсон. Нэмэлт мэдээлэл дуулгахад  1998 онд  Ш.Отгонбилэг агсан нь УИХ-д Завхан аймгаас сонгогдож байсан бөгөөд уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан билээ. 


18 жил  сунжирч байгаа тус хэргийг шүүх бүрэлдэхүүн тав хоногийн дотор хаалттай хэлэлцэхдээ үнэн зөв шүүж чадсан уу. Улс төрийн захиалгатай гэгдэж байсан хэрэгт жирийн нэг малчин, тогоочоор туг тахиад өнгөрөх үү гэдэг асуудал мөн л бүрхэг хэвээр үлдэж байна. Мөн үүнээс гадна тус хэргийн захиалагч хэн бэ гэсэн маш том асуултын тэмдэг хэвээр үлдлээ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ хэргийг ингэсхийгээд хаачих сонирхол улс төрийнхөнд байна. Цаана нь жинхэнэ гэмт хэрэгтэнгүүд нь ял завшаад үлдэв.Отгонбилэгтэй ч хамаагүй байх.Хэрэв тийм бол шүүх хурал ил явагдах байсан.
2016/12/29 202.21.106.105
ялзарсан төр
Ялзарсан төрийн шүүх хүртэл ялзарсан байна. Энд шударга зүйл алга, нууц нэрээр халхавчлан ял тулгаад болно гэж бодож байгаа юи байх даа. Одоо нөгөө шүүгч, баЙЦААГЧ НАР НЬ ОДОН МЕДАЛЬ , ЦОЛ АВЧ ИХ БАЯР
2016/12/28 103.26.194.148
irgen
mongoliin shyyh hyyliinhan odoo yamarch ner hynd gej baihgyi bolson hen negnii tyshaalaar hen negniig byryytgan tasladag iim baigyyllaga bolj hyvirsan bna odoo mongold hereg tyveg ynen zuv shiidegden
2016/12/28 75.171.206.181
irgen
ene hergiig zygeerl hen negnii zahialgaar gedegiimuu tyshaalaar ergyylchihlee shu dee ter hyn bol zahialagchn mun
2016/12/28 75.171.206.181
irgen
ene arai dendyy bnaa yajch bodson 16 nastai hyyhed zahialgaar hyn alaad yavj baidag gej ene hergiin jinhen ynen mun n il baij baigaash dee Bulgan bol hyivaldaj nuhroo alyylsan n ynen dansand n ih hem
2016/12/28 75.171.206.181
Иргэн
Отгонбилэг бол хүн алуулаад явах жижиг гар бишээ Тэр чинь мэдлэгтэй чадвартай мундаг хүн. Одоогийн улс төрчид шиг нялцгай - үсэг холбоод бичиж чадахгүй шуналтан бишш
2016/12/28 122.201.26.171
иргэн
Арай ч дээ ямар ч хүн 16,17 настай балчир хөдөөний хүүхэд, нялх хүүхэдтэй залуу хүүхэнд захиалга өгөхгүй Баталгаатай алуурчнийг л захиална шүү дээ Ард түмнийг хэтэрхий басамжилж байнаа Амьд гэрч Бул
2016/12/28 122.201.26.171
Иргэн
Отгонбилэг захиалсан гэхэд 16 настай балчир хүүхдэд захиалга өгөх үү Амьдралд ойрхон хүн үнэмшихээр юм хийгээчээ хуулийнхаан Хүн ал гээд л 16, 17 настай хүүхэд, нялх хүүхэдтэй эмэгтэй хүнд захиалга ө
2016/12/28 122.201.26.171