8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

2016-12-28 09:29:00

09.00 цагт: Төрийн тусгай албаны алба хаагчдын шинэ эмнэлгийн нээлт болно. Утас :94040240

10.00 цагт: Эрчим хүчний яамны байранд салбарын ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардуулна.

10.00 цагт: Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс дүүргийн ЕБС-ийн сурагчдад "Сурагчийн аюулгүй байдал" ном гарын авлага, цацруулагч ханцуй хандивлах арга хэмжээ СБД-ийн ЗДТГ-ын байрны 4 давхарын танхимд болно. Утас: 89021096, 70070137

11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 9 давхрын хурлын зааланд болно.  Утас: 96646863

11.00 цагт: Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол Нийслэлийн аудитын газрын байранд болно. /Хөгжим бүжгийн коллежийн замын урд, Төв бассейны хойно, Улаанбаатар чуулгатай залгаа хойшоо харсан хоёр давхар байр/

11.00 цагт: 2016 оны 12 дугаар сарын 31-ны үдэш зохиогдох "Улаанбаатарын мөнгөн үдэш" баярын үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал НЗДТГ-т болно. Утас: 99574076, 325044

11.00 цагт: Шинэ жилийн баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, 100 цасан охины парад  зохион байгуулна. Өвлийн өвөө нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцох уг парад БГД-ийн Ганзам 20 дугаар сургуулиас Өргөө кино театр хүртэл үргэлжилнэ. Утас: 99895496

11.00 цагт: Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал “Корперайт Конвеншн центр”-т болно. Энэ үеэр Онцгой байдлын албаны оны аварга анги байгууллага, салбар, шилдэг мэргэжилтэн, хамгийн олон хүний амь нас аварсан шилдэг аврагч зэрэг тодорно. Мөн 60 гаруй албан хаагч Төрийн одон медаль хүртэнэ. Утас: 99007969, 99249813

12.00 цагт: Сангийн яамнаас НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Сангийн яамны 10 давхарт Г.Чагдаржавын танхимд болно.

12.00 цагт: Багшийн хөгжлийн ордонд 200 эмийн сангийн эрхлэгч, жор баригч нар эмийн чанар стандартын өнөөгийн байдал сэдвээр хэлэлцүүлэг явуулна. Утас: 99070537 

12.30 цагт: Чойжин ламын сүм музейгээс Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жил, ирэх онд тохиох Чойжин лам Лувсанхайдав хутагтын лагшин мэндэлсэний 145 жилийн ойг тохиолдуулан “Баримтын эмхэтгэл (1900-2016)”, “Монгол төрийн чойжин Лувсанхайдав, Эх дагина Сүрэнхорлоо” сэдэвт судалгааны бүтээлүүдийн нээлт "ИНТЕРНОМ"-ын төв салбарын 2 давхарт болох гэж байна.

13.00 цагт: АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.  Утас: 88028646

15.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын ерөнхий сайд асан Амар агсны хөрөг зургийг Булган аймгийн Бугат сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар шинээр зурж байршуулах арга хэмжээ болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment