“Дэлхийн мисс 2015” наадам өчигдөр /12.19/ БНХАУ-ын Хайнань арлын Саньяа хотын "Crown of Beauty Theatre" цэнгэлдэхэд хүрээлэнд боллоо.
65 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гоо бүсгүйчүүл авъяас билэг, уран ухаан, гоо сайхнаа уралдуулж буй. Урлагийн авъяас, шилдэг загвар өмсөгч, спортлог гээд олон төрлөөр нийт 114 орны гоо бүсгүйчүүд өрсөлдлөө.
Тус наадмын ялагчаар Испани улсын гоо бүсгүй Мирейя Лалагуна Ройо шалгарч, өнгөрсөн жилийн мисс, Өмнөд Африкын Роленэ Страуссээс шилжин явах титмээ зүүсэн юм.
Тэрээр Испани улсаас "Дэлхийн мисс" болж буй анхны гоо бүсгүй юм. Мирейя Лалагуна 1992 оны арваннэгдүгээр сарын 28-нд Испанийн Барселон хотод төрсөн. Тэрээр 177 см-ийн өндөртэй бөгөөд мэргэжлийн загвар өмсөгч юм байна.
Түүнчлэн "Miss Atlantico International 2014", "Miss world Spain 2015" тэмцээний ялагч болж байсан. Чөлөөт цагаараа Мирейя ном унших, нийгмийн цахим сүлжээгээр хэсэх болон боксоор хичээллэх дуртай аж.
Харин хоёрдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй София Никитчук, гуравдугаар байранд Индонезийн гоо бүсгүй Мария Харфанти нар тус тус шалгарлаа.