Энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг үйлдэл дээр нь барьж, саатуулсан байна.
Тодруулбал, Монгол Улсын иргэн И гэгч нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох "Мөс" нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригдан саатуулагдсан байна. Уг этгээдэд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд энэ зүйл анги нь 5-10 жилийн хорих ялтай юм байна.
Одоогоор иргэн И нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм байна. Хэргийг Тагнуулын байгууллагын ажилтнууд шуурхай ажилласны үр дүнд илрүүлжээ.