8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол залуу Туркэд дээрэм, хүчингийн хэргээр баривчлагджээ

2016-12-28 11:49:36

Энэ сарын 23-нд Туркийн Истанбул хотын Шишли дүүрэгт 22 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ хэрэгт холбогдуулан Монголын иргэн, 32 настай Э. Т гэгчийг тус хотын цагдаа нар баривчилсан байна.

Хохирогч А.Ш нь турк гаралтай Германы иргэн бөгөөд Туркэд оюутан солилцоогоор иржээ. Истанбул хотын Шишли дүүрэг дэх оюутны дотуур байр руугаа орой харьж явахад нь сэжигтэн этгээд хохирогчийн гар утсыг булаахаар завджээ.

Албаны хүмүүс хэлэхдээ “хохирогч эсэргүүцэл үзүүлэхэд сэжигтэн түүнийг чирч яваад, дөрвөн давхар сүмийн хана руу түлхсэн байна. Дараа нь сэжигтэн түүнийг сүмийн хашаан дахь саравч руу аваачиж, хүчиндсэн” гэв. Залуу бүсгүй хэвлийн тус газраа гэмтэл авчээ. Сэжигтэн хэрэг болсон газраас холгүй амьдардаг болохыг хяналтын камерын тусламжтайгаар олж тогтоосон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Улсын нэр бузарласан садар новш ингээд шоронгийн хадаас болох чинь энэ дээ.
2016/12/28 182.160.5.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment