8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: С.Зоригоос гадна өөр хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял оноосон

2016-12-28 12:50:00

С.Зоригийн хэргийн шүүх хурал хаалттай хуралдаж, өчигдөр яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25, Т.Чимгээд 24 жилийн ялыг тус тус оноосон билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү  шүүх хурлыг яагаад хаалттай явуулсан, нууцын зэрэгт хамаарах материал байсан тухай болон хүний эрх зөрчигдсөн эсэх талаар энэ хэрэгтэй холбоотой материалыг УИХ-ын гишүүдэд гаргаж өгөхийг шаардан Тусгай хяналтын дээд хороонд хандана гэдгээ хэллээ

Тэрээр “Засгийн газрын харьяа агентлаг болох хорин 461-р ангид шүүх хурлыг явууллаа. Энэ нь шүүхийн хараат бус байдал алдагдсан, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад шүүх ажиллагаа явуулах газар нь шүүгчид өөрөө сонгосон гэдэг хариултыг өгсөн. Иймээс цаашид энэ ангид шүүх үйл ажиллагаа явуулахгүй байхын төлөө явна.  Ялын дүгнэлтээс харахад НЭГ хүн нь бусдын амь насыг бүрэлгэсэн, ХОЁР хүн нь бусад хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн юм шиг ойлгогдож байна. Хуульч хүний зүгээс үүнийг тайлбарлахад С.Зориг агсны амь наснаас гаднаас тодорхой хүмүүсийн амь насыг бас бүрэлгэсэн гэж үзсэн мэтээр харагдлаа. Би ингэж хардаж байна. Одоо үнийгээ ил тод болгох хэрэгтэй" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл