Үүрэн телефоны мобиком сүлжээний хэрэглэгчид өнөөдөр өглөөний 11:00 цаг орчмын үеэс дуудлага хийх боломжгүй болсон билээ. Энэ байдал одоо хүртэл үргэжилсээр байгаа нь тус операторын дотоод сүлжээнд алдаа заасантай холбоотой юм байна.
Тиймээс мобикомын хэрэглэгчдийг хэвийн дуудлага хийхийн тулд гар утасныхаа 3G болон 4G сүлжээг 2G болгон шилжүүлэх шаардлагатайг тус үүрэн телефоны лавлах утасны ажилтан мэдээлжээ.
Мөн энэ сүлжээний доголдол хэзээ хэвийн болох талаар Мобиком корпорациас албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин зарим эх сурвалжийн хэлж буйгаар уг доголдол 2 хоног үргэлжилж магагүй аж.
Хэрвээ Та “iPhone” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.
Settings - Cellular - Cellular Data Options - Voice - 2G
Хэрвээ Та “samsung” утас барьдаг бол дараах зааврын дагуу 2G рүү шилжинэ үү.
Settings - More settings - Mobile networks - Network mode - gsm only гэсэн тохиргоог хийнэ үү.