Дөрвөн хоногийн баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Маргааш буюу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Иймд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн энэ сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг ирэх оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн. Иймд баасан гарагт мөн л дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Ингээд энэ сарын 29, 30, 31, ирэх сарын 1-н гээд дөрвөн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна.
chuhal.mn