8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгаас XIII зууны үеийн олдвор олджээ

2016-12-28 17:00:00

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутгаас хаданд оршуулсан эрт дээр үеийн хүний бүтэн шарил олджээ. Тодруулбал, Алтанцөгц сумын нутаг Тэхтийн зуслангаас нум, саадагтай нь модон авсанд хийж оршуулсан нэн ховор олдворыг нутгийн иргэд олж илрүүлжээ.

Улмаар уг олдворыг Шинжлэх ухааны академиас мэргэжилтнүүд ирж хүлээн авчээ. Уг олдворын талаар ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин “ХІІІ зууны үеийнх гэхээр саадаг нум, монгол үндэстний хоёр хувь хувцастайгаа сайн хадгалагдсан ховор олдвор байна. Шинжилж судлаад нарийн тогтооно. 

Алтанцөгц сум болон тус аймгийн нутагт энэ мэтийн түүхэн дурсгалт зүйл олон. Одоо байгуулахаар болж байгаа археологийн музейд тавьж нутгийн иргэдэд үзүүлнэ. Цаашид хүсвэл зохих зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийнхны туршлагаар аймгийн орон нутгийг судлах музейд ч тавьж болно” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment