Энэ оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байгаа билээ.
Харин эдгээр өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалт, зохицуулалт хийж ажиллахаар болжээ.