Улаанбаатар хотын цагдаагийн газраас 21 удаагийн үйлдэлтэй дээрмийн бүлгийг саатуулсан талаар мэдээлсэн юм. 18-25 насны таван залуу Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутагт шөнөөр ганц нэгээрээ явж буй иргэдийг боож унаган бүлэглэн зодож, хүч хэрэглэн дээрэмддэг байжээ.
Тэднийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт дээрэмдүүлсэн иргэд Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаагийн тасагт хандаж мэдээлэл өгөхийг санууллаа.