8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа

2016-12-29 12:00:00

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас гаргасан Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн танилцуулав.

Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх Улсын Их Хурлын гишүүн байсангүй. Ингэснээр зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж дууссаны дараа Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд 76.9 хувийн саналаар дэмжсэнээр “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдан, эцсийн найруулгыг сонссон юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment