8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулж байна

2016-12-29 13:00:00

Үндэсний статистикийн хорооноос энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2016 оны жилийн эцэст мал сүргийн нийт дүн 61542 мянган толгойд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 9.9 хувь буюу 5562.3 мянгаар өссөн үзүүлэлт юм байна.

Нийт малтай өрхийн 71.8 хувь нь жилийн дөрвөн улирал малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгодог малчин өрх байдаг. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 хувиар өсчээ.

Төв аймаг мянгаас дээш малтай 1088 өрхтэйгөөр мянгат малчнаар тэргүүлж буй аймгаар тоологджээ. Харин Орхон аймаг 5 өрх мянгаас дээш малтай байгаа аж.
Мөн шинээр малтай болсон, анх удаа мал тооллогод хамрагдаж буй өрхийн тоо өмнөх жилээс өсчээ. Үүний

  • 35.1 хувь нь хангайн,
  • 26.4 баруун,
  • 23 хувь нь төвийн,
  • 14 хувь зүүн,
  • 5.1 хувь нь Улаанбаатарт байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 6