-9o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-11-17 09:05:00

09.00 цагт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд "Олон улсын терроризм ба Аюулгүй байдал" сэдэвт Эрдэм шинжилгээ бага хурал болно. БХИС, Терроризмтэй тэмцэх холбоо хамтран зохион байгуулах энэ хурлаар сонирхолтой илтгэлүүд тавигдах ажээ.

09:00 цагт Барилгын политехник коллежийн байранд болох “Чадамжид суурилсан сургалтын үнэлгээний журам”-ын хэлэлцүүлэг болно.

10:00 цагт “Эделвайс” зочид буудалд “Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах” сэдэвт уулзалт болно. Уг уулзалтад эрүүл мэнд, хүнс, боловсрол, нийгмийн хамгаалал, хяналтын салбарын газрын дарга, мэргэжилтнүүд, салбаруудын харьяа судалгаа шинжилгээ, бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл оролцох юм. 

Монгол Ньюс мэдээллийн төвд:

11.00 цагт БНХАУ-ын Ху Бэй мужийн Чиби хотноо болсон “Олон улсын цайны их хурал”-ын талаар мэдээлэл хийнэ. Уг хурал нь “Торгоны замын эдийн засаг” буюу “Нэг бүс-нэг зам” стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, “Түмэн газрын цайны зам”-ыг дахин сэргээж түүний зам дагуух хотуудын хөгжил, соёл, аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх, “Хөх мөрний эдийн засгийн бүс” бодлогыг хэрэгжүүлэх зорилготой аж. Манай улс “Сэлэнгэ мөрний эдийн засгийн бүс” байгуулан хамтран ажиллах боломжтой талаар санал дэвшүүлж хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

12.00 цагт Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэнгээс “Чингисийн монголчуудын тусгаар тогтнолын эрэлд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

14.00 цагт НЗДТГ-т эрүүл мэндийн байнгын хорооны хуралдаантай. Хурлаар архи тамхи, эм эмнэлэгийн тухай хуулийн хэрэгжилт, хүнсний аюулгүй байдалтай холбоотой иргэдийн гомдлыг хэлэлцэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 24