8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голын жалганд машин онхолдсон байна

2015-12-20 13:38:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богинын амны харалдаа Туул голын эрэг дагуу жалганд автомашин онхолдон дотор нь хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлага өчигдөр 01:04 цагт НОБГ-т иржээ. 

Дуудлагын дагуу тус газрын Аврах ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, “Subaru outback” загварын суудлын автоамшинд зорчиж явсан 21 настай, эрэгтэй Ц-г гаргаж авчээ. 

Тэрбээр азаар хөнгөн гэмтэлтэй байсан тул Замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна. 

                                                                           Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл